С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
В вирусийн эсрэг вакциныг харьяа дүүргийнхээ эмнэлэгт хийлгэх боломжтой
Халдварт өвчин судлалын үндэсний төвд гепатит В вирусийн эсрэг сайн дурын дархлаажуулалт хийдэг байсан. Тэгвэл ХӨСҮТ-өөс Улаанбаатар хотын иргэдийг харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн төвд уг дархлаажуулалтыг хийлгэх өөрчлөлт оруулсан байна. Орон нутгийн иргэд л тус төвд очиж, дархлаажуулалт хийлгэх юм байна. В вируст гепатитийн эсрэг дархлаажуулалтын гурван тунт вакциныг хооронд нь тодорхой хугацааны зайтай хийдэг. Нэг тун нь 5000 төгрөгийн төлбөртэй. Иргэд төлбөрийг Төрийн банкны тоот дансанд шилжүүлж, баримтаа эмнэлэгт авчрах ёстой.
Гурван тунт вакцин хийлгэснээр В вирусийн халдвараас сэргийлэх 10 жилийн дархлаа тогтдог байна. 2019 он гарсаар ХӨСҮТ-д 20 мянга гаруй иргэн В вирусийн эсрэг дархлаажуулалт хийлгэжээ.