С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Долоон настай хүүхэд хоёр давхраас унажээ
Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан барилга дээрээс энэ сарын 21-ний өдөр 19 цаг 30 минутад хүүхэд унаж, бэртсэн хэрэг гарчээ. Тус дуудлага мэдээлллийн дагуу харьяа дүүргийн цагдаагийн газар материалжуулан шалгахад Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд оршин суух хаягтай эрэгтэй 7 настай хүүхэд баригдаж байсан барилгын хоёр давхраас унаж бэртэж гэмтсэн байна.
Шалгалтын ажиллагааны урьдчилсан байдлаар бага насны хүүхдүүд тус барилгад сүнс байдаг гэх яриаг гаргаж хохирогч хүү тухайн сүнсийг олж харах зорилгоор орсон хэмээн мэдүүлжээ. Унаж бэртсэн хүү ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.