НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Дэлхийн багш нарын өдрийн баярын мэндийг хүргэж, сурч мэдэх эрдмийн их далайд түлхүүр атгуулж, ухаан тэлсэн эрхэм хүндэт шавь нарын тань хамт талархал илэрхийлье.
НИТХ-ын ээлжит бус VIII хуралдаан болж байна. Хурлаар Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төслийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцуулав.
Сөүлийн гудамж нь Улсын драмын эрдмийн театраас Төмөр замын удирдах газар хүртэл 2.9 км үргэлжилдэг. 1996 онд Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, Ах дүү хотын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болгон Сөүл хотын нэрээр уг гудамжийг нэрлэх болсон.
2022-2023 оны хичээлийн жил эхлэх үеэс тус байгууллагын залуучуудын болон эцэг эхийн зөвлөлөөс ажлын цагт уян хатан зохицуулалт хийх санал гаргасан байна.
Түшиц хана дээгүүрх 100 метрийн урттай явган хүний замыг 3,4 метр өргөн болгон шинэчилж зассанаас гадна түшиц хана дагуу байрладаг 13 гараашийн хаалга дэлгэгдэж онгойдог байсныг сөхөгддөг автомат хаалгаар сольсон байна.
“Хотын хөгжилд иргэдийн оролцоо чухал гэдгийг энэхүү жишээ харуулж байна. Асуудлыг хамтдаа шийдвэрлэхэд иргэд идэвхтэй оролцох цаг болсон” хэмээн Геодези, Усны барилга байгууламжийн газрын дарга Л.Ариунтуяа өгүүлж байна.
Тус үзэсгэлэн худалдаа нь 47 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн үзэсгэлэн яармагт Бүгд Найрамдах Беларус Улс, Малайз, Оросын Холбооны Улс, Тайвань улсаас болох 70 гаруй компани, аж ахуй нэгж оролцон, хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, эм, эмийн бүтээгдэхүүн, боловсрол болон тээвэр логистикийн салбарын бүтээгдэхүүн зэргийг дэлгэх юм.
450 цэгийг өчигдрөөс ажиллуулж, сайжруулсан шахмал түлш борлуулж байна. Мөн тээврийн 31 аж ахуй нэгж, байгууллагатай гэрээ байгуулан сайжруулсан шахмал түлшийг борлуулалтын цэгүүд рүү тээвэрлэж байна.
Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Хүрээ амаржих газрын эрсдэлтэй жирэмсний тасаг, дутуу төрөлтийн тасаг, хүлээн авах тасаг, түргэний тасгууд болон тусгаарлах коридорт их засвар, дотор засал, сантехникийн ажлыг гүйцэтгэж дууслаа. Их засварын ажлын хүрээнд төрөх өрөө, хүлээн авах, эмч ажилтнуудын өрөө болон ариун цэврийн өрөө тасалгаа коридорт хана, тааз, шал, сантехникийн их засвар, дотор засал, тохижилт хийжээ. Мөн жирэмсэн ээжүүдийн тасалгаа, түргэн тусламж, төрөх тасагт тус бүр холбогдох төхөөрөмж суурилуулан ашиглаж эхлээд байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Америкийн Нэгдсэн Улс /АНУ/-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клеческиг нутаг буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.