Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нар уулзлаа

Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолой барих төсөл нь гурван улсын хамтын ажиллагаанд онцгой ач холбогдолтой болохыг талууд онцоллоо. Төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлд хамтран ажиллаж, төслийг хариуцсан холбогдох аж ахуйн нэгжүүдийн уялдаа холбоог хангах нь чухал гэдэгт талууд санал нэгдэв. Иргэд хоорондын харилцаа, хил дамнасан аялал, жуулчлалыг хөгжүүлэх нь гурван улсын харилцаанд чухал ач холбогдолтой гэдэгт Төрийн тэргүүн нар санал нэгджээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын Дээд түвшний уулзалтад оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч өргөтгөсөн хуралдааны үеэр ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орны төрийн тэргүүн нартай хоёр талын уулзалт хийж, хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна. Түүнчлэн цар тахлын улмаас хоёр жил завсардсан Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын гурван талт ээлжит зургаадугаар уулзалтад оролцож, гурван улсын хувьд стратегийн ач холбогдолтой “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойн төслийн хэрэгжилтийн талаар ярилцана.

Судлаачдын хамтарсан баг байгуулахаар боллоо

БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Ассемблейн дэд дарга Ким Ён Жү-ийн санаачилгаар 2022 оны 09 сарын 02-ны өдөр БНСУ-ын Үндэсний Ассамблейн ордонд “Монголын эмзэг бүлгийн хүүхдүүдийн дотоод орчны агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөл, шийдвэрлэх гарц” сэдэвт мэргэжилтнүүдийн хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмгэнэл илэрхийлэв

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Цог жавхлант Хатан хаан II Элизабет таалал төгссөнд хааны гэр бүл, Британийн ард түмэнд Монголын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа гүн эмгэнэл илэрхийлье.

БНЭУ-ын Батлан хамгаалахын сайдыг хүлээн авч уулзав

Оюун санааны түнш, гуравдагч хөрш БНЭУ-тай харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт өргөжин хөгжиж байгааг Ерөнхийлөгч тэмдэглэж, үүнд БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди-гийн 2015 онд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал болон Батлан хамгаалахын сайдын энэ удаагийн айлчлал чухал түлхэц болж байгааг онцлов.

Олон улсын олимпиадаас медаль хүртсэн сурагчдад нэрэмжит шагналаа гардуулав

Өнгөрсөн жил Монголын баг 15 медальт байр, 3 тусгай байр эзэлж байсан бол, 2022 онд олон улсын таван төрлийн олимпиадад 23 сурагч оролцон 17 медаль хүртэж, хоёр тусгай байр эзэлсэн байна.

Эзэн Богд Чингис хааны эш хөргийг залав

Дээд боловсролын ууган байгууллага-Монгол Улсын их сургууль 80 дахь хичээлийн шинэ жилийн нээлтийн өдрөө Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн заллаа.

Ус дахин боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт эхэллээ

Ингэснээр хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, энэ хэрээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.

“Дэ Нэйче Консерванси”-ийн гүйцэтгэх захирал Женнифер Моррисыг хүлээн авч уулзав

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Дэ Нэйче Консерванси” олон улсын байгууллагын гүйцэтгэх захирал Женнифер Моррисыг хүлээн авч уулзлаа.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешийг хүлээн авч уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийг хүлээн авч уулзлаа.