Г.Ганбаяр Словакийн лигт зээлээр тоглоно

Монгол Улсаас Европ тивд мэргэжлийн тамирчин болон гэрээ хийсэн анхны тоглогч Ганболдын Ганбаяр Унгарыг орхиж Словак улсын 2-р лигийн "КФС Комарно" багт зээлээр нэгдлээ.

Тэрбээр Унгарын "Пушкаш академи" багтай 2016 онд урт хугацааны гэрээ хийж байсан бөгөөд шинэ багтаа 1 жилийн хугацаанд зээлээр тоглохоор болжээ. Довтлох чиглэлийн хагас хамгаалагчийн байрлалд тоглодог Г.Ганбаяр нь өдгөө 20 настай бөгөөд Унгарын хоёрдугаар лигт 26 тоглолтод оролцож 3 гоол оруулж, 1 гоолын дамжуулалт өгчээ.