12 аймаг, 7 дүүрэгт хоол зүйч ажиллуулна

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд сургууль бүрд хоол зүйч ажиллахаар тусгасан. Хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухаан, технологийн их сургууль хамтран эрүүл мэнд, хүнсний чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгссөн иргэдийг сонгон шалгаруулж, хөрвүүлэх сургалтад хамруулж байна.

Эхний ээлжийн 12 аймаг, 7 дүүргийн ерөнхий боловсролын 25 сургуульд ажиллах хоол зүйчид сургалтад хамрагдаж эхэлсэн байна. Хоол зүйчидтэй Боловсролын ерөнхий газар, аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, ерөнхий боловсролын сургууль гурвалсан гэрээ байгуулж ажиллана.