Монгол Улс “PISA-2022” олон улсын судалгаанд хамрагдана

Боловсрол, шинжлэх, ухааны яамнаас Монгол Улс ирэх сард “PISA-2022” олон улсын судалгаанд хамрагдах талаар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат "PISA судалгааг хоёр хэлбэрээр зохион байгуулдаг. Монгол Улс компьютерт суурилсан хэлбэрээр хамрагдана. Судалгаанд хамрагдахаар сонгогдсон сургуулийн сурагчид даалгаврыг компьютерээр гүйцэтгэнэ гэсэн үг. Ингэхдээ математик, унших, байгалийн ухаан, бүтээлч сэтгэлгээ гэсэн чиглэлээр PISA зохион байгуулна. Мөн PISA судалгаа нь сургуулийн удирдлага, сурагчаас нэмэлт мэдээлэл авдгаараа онцлогтой. 

Дэлхийд боловсролын системээр тэргүүлэгч улс орнуудын амжилтын үзүүлэлт нь олон улсын үнэлгээ буюу PISA сурлагын амжилтын үнэлгээнд тогтмол хамрагддаг. Үр дүнд нь тулгуурлаж, бодлого, төлөвлөлтөө зөв тодорхойлдог. Мэдээллийн сан бүрдүүлж, бусад улс оронтой харьцуулж, суралцдаг. Амжилт гаргадаг нь харагдаж байна. Турших судалгаа 2021 онд явагдаад дууссан. Үндсэн судалгааг дөрөвдүгээр сарын 11-нээс тавдугаар сарын 14-ний хооронд улсын хэмжээнд 196 сургуулийн 7300 орчим сурагчийг хамруулна. Судалгааны бэлтгэл ажил хангагдсан" гэлээ.