ЭЕШ-ын бүртгэлийг 18:00 цагт хаана

Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлж амжаагүй бол eyesh.eec.mn цахим хуудсаар дамжуулан онлайнаар бүртгүүлэх боломжтой.

Хэрэв та бүртгэлийн дугаар, нууц үгээ авсан хэдий ч шалгалт өгөх хичээлээ сонгоогүй байгаа бол бүртгэлийн хугацаанд хичээл сонголтоо хийж, төлбөр төлснөөр бүртгэл баталгаажих болохыг анхааруулж байна. Бүртгэл хаагдсан тохиолдолд нэмэлт бүртгэл хийхгүй, хичээл нэмэхгүй.

Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой зөвлөгөө мэдээлэл, жишиг даалгавар, теле хичээл, элсэгчийн сонин, хариултын хуудас зэрэг мэдээ мэдээллийг Боловсролын үнэлгээний төвийн цахим зөвлөх help.eec.mn хуудаснаас аваарай.