Сумын сургуулиудад боловсон ариун цэврийн байгууламжууд ашиглалтад орж эхэлжээ

Ерөнхий боловсролын сургуулиудыг орчин үеийн шаардлага ариун цэврийн байгууламжтай болгох ажлыг БШУЯ-ны бодлогоор хэрэгжүүлж буй юм. 2020-2021 оны хичээлийн жилд эхэлсэн уг төслийн эхний хоёр шатанд зураг төсөлгүй, технологийн алдаатай, төлөвлөлт буруу хийсэн гэх мэт бэрхшээл үүсэж байсан ч алдааг засаж залруулан ажиллаж эхэлжээ.

БШУЯ-ны төлөөлөл Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ Алаг-Эрдэнэ сумыг зорьж дотуур байрны сурагчидтай уулзлаа. Тэд дотуур байрандаа ариун цэврийн болон халуун усны өрөөтэй болжээ.

Төсөл дөрвөн үе шаттай хэрэгжих бөгөөд одоогийн байдлаар гурав дахь шатны 303 байгууламжийн зургийн тендэр шалгаруулалт үргэлжилж байна. Дөрөв дэх шатанд 190 байгууллага хамрагдана.