Маргааш эдгээр захууд ажиллахгүй

“Улаанбаатар марафон-2022” олон улсын марафон гүйлт, "Автомашингүй өдөр"-өөр Сүхбаатарын талбайд “Европын өдөрлөг” болохын зэрэгцээ дүүрэг бүр заасан талбайд худалдаа, үйлчилгээг өргөн хүрээнд зохион байгуулах тул нийслэлийн хэмжээнд томоохонд тооцогдох зарим зах, худалдааны төвийг амраах шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл, тэдгээр зах, худалдааны төвүүдийн тухайн долоо хоногийн амралтын өдрийг тавдугаар сарын 28-ны өдөрт шилжүүлсэн гэсэн үг юм.