Т.Даваадалай: 500 сая ам.долларыг үр ашиггүй хадгалсан байна гэж хэлэх үндэслэлгүй
Нүхэнд суурилуулсан кольцо нь хөрсөнд нэвчилтгүй цутгамал бетон хийцтэй, нүхний гүн 1.8 метр, амсар бүхээгийн хананаас гадагш 25 см илүү гарсан, ачаалал даахуйц бетон цутгамал шалтай, бүхээгийг төмөр рамаар зангидсан.
Жирэмсэн болон суурь өвчтэй, эрсдэлт бүлгийн хавдар, мэс заслын эмчилгээний дараа, 55-аас дээш насны ахмад настан, дархлаажуулалтад хамрагдаагүй, эрсдэлт бүлгийн иргэдээс түргэвчилсэн болон PCR шинжилгээ авч байгаа.
Эрчимт эмчилгээний 1.27 сая ам долларын (3.6 тэрбум төгрөг) тоног төхөөрөмжийг улсын хэмжээнд 21 аймаг, 9 дүүрэг, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн дэргэдэх Монгол-Японы сургалтын эмнэлэг, Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв II эмнэлгүүдэд гардуулан өгч байна.
Монгол Улсаас “ТОКИО 2020” зуны олимпын наадамд 10 төрөлд 43 баг, тамирчид, Паралимпийн наадамд 6 төрлөөр 11 тамирчин оролцсон бөгөөд Олимпын наадмаас 1 мөнгө, 3 хүрэл, Паралимпын наадмаас 1 алтан медаль хүртсэн амжилттай оролцсон билээ. Зөвхөн Олимпын наадмын үеэр төдийгүй, Олимпоос өмнөх жилүүдэд ч хамтарсан бэлтгэл, “Host town” гэх зэргээр Япон Улсын Засгийн газар болон холбогдох холбоод Монголын тамирчдыг дэмжиж ирсэн бөгөөд энэ бүх үйл ажиллагаанд нь нийт Японд төгсөгчид болон монголчуудаа төлөөлөн талархал илэрхийллээ.
Ингэснээр манай улсын иргэд дэлхийн түвшний тусламж үйлчилгээг эх орондоо авах боломж бүрдэж, улам өргөжиж байна.
Польш Улсын Үндсэн хуулийн трибуналаас зохион байгуулсан “Үндсэн хуулийн уламжлал” сэдэвт олон улсын цахим хуралд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат илтгэл тавьж оролцлоо.
Тус хороодын автомашины зогсоолын хүрэлцээг сайжруулах, орон сууцны дундах хүүхдийн тоглоомын талбай, иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх орчныг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлагын хүрээнд 35 дугаар байрны хойд талбайд хүүхдийн тоглоом, чийрэгжүүлэх төхөөрөмж, явган хүний зам, иргэд амарч суух сандал зэргийг хийж, мод тарив.
Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны “А” хэсэгчилсэн талбайн нэг хэсэг болох 225 айлын орон сууцны барилга өнөөдөр ашиглалтад орж, нээлтээ хийлээ.
Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, ургац хураалтад оюутан, залуучууд, ажил хайгч болон хүнсний дэмжлэг авдаг хөдөлмөрийн насны иргэдийг хамруулахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосон.
Уг ажлын хүрээнд нийслэлийн зургаан дүүргийн орон тооны бус 4500 ажилтныг сургалтад хамруулан, гэр хорооллын айлуудын өвөлжилтийн бэлэн байдлыг шалгах, зөвлөн туслах ажлыг хийж байна.