АН 21 аймаг, есөн дүүргийн намын хороогоо "УАЗ Хантер"-аар "тоноглож" эхэлжээ

Ардчилсан нам Үзэл баримтлалын онол, Үндсэн дүрмээ шинэчилж, Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэнтэй холбоотойгоор "Үзэл баримтлалын онолоо танилцуулах аян"-ыг орон даяар хэрэгжүүлэхээр болсон. Аян ирэх сард эхлэх бөгөөд аяны хүрээнд аймгуудыг "Унаажуулах төсөл"-ийг  хэрэгжүүлж байна. Төсөл нийт гурван үе шаттай хэрэгжих бөгөөд эхний 12 аймаг, дүүрэгт "УАЗ Хантер" загварын автомашиныг нь УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нар хүлээлгэж өглөө. Өнөөдөр Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Говь-Алтай аймгууд болон "Ардчилсан ахмадын холбоо"-ны гишүүд автомашинаа хүлээн авсан юм.

 

Үүнээс өмнө Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Увс, Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ тус аймгуудад автомашиныг нь хүлээлгэн өгөөд байсан юм. Цаашид 21 аймаг, нийслэл, дүүргийн намын байгууллагыг унаажуулж, Үзэл баримтлалын онолоо танилцуулах аянд ашиглахаар төлөвлөөд байна.