С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
АТГ-ын ажилд ахиц гарах уу?
З.Дашдаваа АТГ-ын даргаар томилогдоод яг гурван сар боллоо. Ерөнхийлөгчийн өргөн барьсан "шинэ" хуулийн дагуу хуучин дарга Х.Энхжаргалыг чөлөөлж, энэ хүнийг томилсон юм. З.Дашдавааг томилогдоход төрийн түшээд ч, ард түмэн ч ганц л үүрэг түүнд оноосон гэхэд болно. Тэр нь шударга ёсыг тогтооход шуурхай ажиллаарай гэсэн үүрэг байв.
Тэрхүү шударга ёс гэдгийн ард мэдээж хэрэг, Эрдэнэт үйлдвэр, Оюутолгой тойрсон олон хэрэг, 60 тэрбум, Салхитын мөнгөний орд, ерөнхийдөө албан тушаалтнуудын холбогдсон олны анхаарлыг татсан авлигыг хэрэг байв. Мөн уул овоо мэт бугшсан нь нэгэнт тодорхой болсон төр, ард түмний өмч, байгалийн баялгийг наймаалцан, хувьдаа завшдаг, завшиж ирсэн хүмүүсийг илрүүлэн шийтгэх хүлээлт нийгэмд байгаа юм.
Харин З.Дашдаваа энэ хүлээлтийг хэрхэн хариулж байна вэ гэдэг бүрхэгдүүхэн байна гэхэд болно. Гэхдээ Х.Энхжаргалын үед "хөдөлдөггүй" байсан зарим хэрэг шүүхийн "хаалга" татаж байгаа мэдээлэл бий. Нөгөө талаас өнгөрсөн сарын 25-ны өдөр АТГ-ынхан хоёр ч хэргийн мөрдөн шалгалтын явцад баримтжуулсан бичлэгийг нийтэд цацлаа.
Араас нь тэд "Бид шалгаж тогтоогоод явуулдаг. Шүүх хэргийг юу ч биш болгодог" гэсэн агуулгатай тайлбарыг хийж байна. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой улстөрчдийн ашиг сонирхол оролцсон шийдвэр ийм байдал үүсгэснийг үгүйсгэхгүй.
Гэхдээ АТГ, түүний дарга З.Дашдаваа илүү шуурхай, илүү зоригтой ажиллах шаардлага харагдаад байгаа юм. Энэ бүхнээс л АТГ-ажилд ахиц гарах эсэх нь шалтгаална гэсэн үг дээ.ас