С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Хандиваар цугларсан мөнгөөр спортын ордон барихаар болжээ
АНУ-ын Сан Францискогийн их сургуулийн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаад бурхны оронд одсон Монгол Улсын шигшээ багийн тамирчин О.Дөлгөөний ар гэрийнхний зүгээс хандивт цугласан 1.25 тэрбум төгрөгөөр спортын ордон байгуулахаар болсон байна. Талийгаач О.Дөлгөөн нь удаан хугацаанд хүчилтөрөгчийн аппаpаттай байснаар уушги нь цоорч, тархинд нь цус харван, салхин цэцэг өвчин бүх дотор эрхтнүүдийг нь гэмтээсэн ч хүнд өвчинтэйгөө тэмцэж, зүрх нь цохилсоор байсан тухай гэр бүлийнхэн цахим хуудсаар дамжуулан мэдээлсэн.
Талийгаачийг дурсан санах зул өргөх ёслолыг наймдугаар сарын 3-ны орой 20.00 цагаас Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болсон билээ. Зул өргөх ёслолд талийгаачийн төрөл төрөгсөд, дасгалжуулагч, найз нөхөд, шигшээ багийн тоглогчид болон багийн нөхөд нь хүрэлцэн ирэх юм.