С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
40 жил үйлчлэгчээр ажилласан Д.Зина хотын "Хүндэт иргэн" боллоо
Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар Төмөр Зам” нийгэмлэг үүсэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.
Энэ өдөр төмөр замтай ажил, амьдралаа холбосон ажилтан албан хаагчид, ахмад буурлууд төр засгийн байгууллагуудаар хөдөлмөр алдраа үнэлүүлэн, одон тэмдгээр энгэрээ мялааж, баяр дээр баяр нэмсэн үйл явдлууд боллоо.
Тэдгээр хүний нэг болох Улаанбаатар Төмөр замын “Вагон Депо”-д 40 гаруй жил үйлчлэгчээр ажиллаж, өдгөө гавьяаныхаа амралтад суугаа Дорж овогтой Зина гуайн Нийслэл хотын бүтээн байгуулах, хөгжүүлэх үйл хэрэгт өнө удаан жил хүчин зүтгэснийг нь өндрөөр үнэлж өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын шагнал болох Улаанбаатар хотын "ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ээр шагнагдсныг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан гардуулан өгөв.
Улаанбаатар хотын "ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ээр шагнуулсан Д.Зина нь 1960 оноос 2000 оныг хүртэл УБТЗ-ын Вагон депод үйлчлэгчээр тасралтгүй 40 жил ажилласан бөгөөд тэтгэвэрт гарсны дараа ч амар хялбарыг харж зүгээр суулгүй нийслэлийн үйлчилгээний байгууллагуудад ажиллаж, хотынхоо хөгжил цэцэглэлт, цэвэр цэмцгэр байх үйл хэрэгт өөрийн хувь нэмрийг оруулж яваа хөдөлмөрч ахмадуудын нэг юм.