Үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг О.Дөлгөөний нэрэмжит болгожээ

Монголын оюутны сагсан бөмбөгийн холбооноос МОСБХ Оюутны-Лигийн Финалын Үнэ Цэнэтэй Тоглогчийн шагналыг О.Дөлгөөний нэрэмжит болгохоор шийдвэрлэснийг мэдэгдлээ.

Мэдэгдэлд "МОСБХ-ны Оюутны-Лигийн 2018-2019 улиралын Үнэ Цэнэтэй Тоглогч Очбадрахын Дөлгөөн маань хүнд өвчний улмаас хорвоог орхиж ойр дотно явсан ах дүү, хамаатан садан, найз нөхөд бидний хувьд хүндхэн өдрүүд үргэлжилж байна.

 

Түүний хүнлэг тусч зан чанар, тууштай хичээнгүй байдал, сагсан бөмбөгийн талбай дээрх уран гоёмсог, зоригтой, дайчин тоглолтыг үеийн үед дурсан санаж ирээдүйд төрөн гарах шинэ залуу шилдэг тамирчид “О.Дөлгөөний нэрэмжит” хэмээх шагналаар алдар нэрээ дуурсгаж амжилтын түүчээгээ эхлүүлээсэй хэмээн МОСБХ Оюутны-Лигийн Финалын Үнэ Цэнэтэй Тоглогчийн шагналыг О.Дөлгөөний нэрэмжит болгохоор шийдвэрлэснийг мэдэгдэж байна” гэжээ.