С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Сайд Д.Цогтбаатар АСЕАН-ы хуралд оролцож байна
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Зүүн Өмнөд Азийн орнуудын хамтын нийгэмлэг болох АСЕАН-ыг Бүсийн чуулганы Сайд нарын 26 дугаар хуралд оролцож байна. Энэхүү уулзалт нь АСЕАН-ы Гадаад хэргийн сайд нарын 52 дүгээр хурал болон дагалдах уулзалт, хурлын хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм. Манай улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНУ-д хийгдсэн айлчлалыг залгуулаад Бангкок хотноо АСЕАН-ы уг арга хэмжээнд оролцож байна.
Чуулга уулзалтын үеэр БНЭУ-ын Гадаад хэргийн сайд Субраманяам Жайшанкартай уулзаж, хоёр орны болон олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар ярилцжээ. Мөн ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд И.В.Моргулов, Шинэ Зеландын Гадаад хэргийн сайд Уинстон Питер нарын нэр бүхий эрхмүүдтэй уулзаж хамтын ажиллагааны чиглэлээр санал бодол солилцжээ.
Ташрамд өгүүлэхэд, АСЕАН-д улс төр, эдийн засгийн ашиг сонирхлоороо нэгдсэн 10 улс ордог. Индонез, Малайз, Сингапур, Тайланд, Филиппин улсуудын гадаад хэргийн яамны сайд нар 1967 оны наймдугаар сарын 8-нд Тайландын Бангкок хотноо “Бангкокийн тунхаглал”-д гарын үсэг зурснаар АСЕАН-ы үндсийг тавьсан байдаг.