Л.Оюун-Эрдэнэ Тусгай үүрэгт Элчин сайд нартай уулзахаар болжээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар нэгэн сонирхолтой томилгоо хийхээр болсон нь Тусгай үүрэгт Элчин сайд нарыг томилохыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт даалгасан явдал байв. Үүгээр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж асан хэд хэдэн хүнийг Монгол Улсад хэрэгжүүлэх мега төсөл болон олон улсын томоохон хэлэлцээрт Зөвлөх үүрэгтэ оролцохоор болж буй. Үүнд нь Н.Энхбаяр, М.Энхболд, С.Баяр, Сү.Батболд, М.Энхсайхан, Р.Амаржаргал, Ж.Эрдэнэбат болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан А.Гансүх нар багтаж байгаа юм. 

Үндсэндээ Монгол Улсыг гадаад, дотоодод төлөөлж, шийдвэр гаргах түвшинд ажиллаж басчхүү “хар хайрцаг”-ны бодлогыг тодорхойлж, зангидаж явсан нэр бүхий улстөрчид Тусгай үүрэгт Элчин сайд бүхий статустайгаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй 14 мега төсөлд Зөвлөхийн үүрэгтэй оролцохоор болсон нь энэ. 

Тэгвэл Тусгай үүрэгт Элчин сайдын “томилолт” авахаар болсон эдгээр улстөрчдийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр УИХ-ын хаврын ээлжит чуулганы нээлтийн дараа хүлээж авч уулзахаар бололтой. Уулзалтаар Тусгай үүрэгт Элчин сайдаар яагаад томилохоор болсон, ямар байдлаар Засгийн газрыг төлөөлж ажиллах болон 14 мега төслөөс алиныг нь хариуцуулах зэргээр санал солилцож, асуудлаа тодорхой болгох юм байна.

С.Сүлд