С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
"Халхын голын ахан дүүс" хамтарсан үзэсгэлэнг Читад дэлгэв
Халхголын дайны ялалтын 80 жилийн ойн хүрээнд Дорнод аймгийн Халхгол сумын "Ялалт" музейн захирал Л.Мягмарсүрэнгийн санаачилгаар "Халхын голын ахан дүүс" хамтарсан үзэсгэлэнг Чита хотод дэлгэлээ.
Тус үзэсгэлэн ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын Чита хотын А.К.Кузнецовын нэрэмжит Өвөрбайгалийн хязгаарын "Хязгаар судлалын музей”-д 60 хоногийн турш үргэлжилж хойд хөршийн үзэгчдийн хүртээл болно.
Халхголын дайны сэдэвтэй хоёр орны хамтарсан анхны үзэсгэлэнгийн нээлтэд Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, Халхгол сумын "Ялалт" музейн захирал Л.Мягмарсүрэн, ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын Соёлын яамны орлогч сайд А.В.Бочкарников, А.К.Кузнецовын нэрэмжит музейн захирал В.К.Колосов болон холбогдох албаны төлөөлөл, Чита хотын иргэд оролцов.
Энэ үеэр тус аймгийн удирдлагууд ОХУ-ын Өвөрбайгалийн Хязгаарын удирдлагуудтай Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойг Дорнод аймагт хамтран зохион байгуулах талаар санал солилцжээ.