Н.Учрал: Бизнесийн орчин гэдэг зөвхөн дүрэм журам биш

Тэргүүн шадар сайд Н.Учрал "Blue Sky Dialogue" олон улсын дугуй ширээний хэлэлцүүлэгт оролцож, бизнесийн орчны шинэчлэлийн талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Бизнесийн орчин гэдэг зөвхөн дүрэм журам биш, ургуулж бойжуулах хөрс шиг зүйл. Хэрвээ хөрс нь элэгдэж, ус нь цагтаа ирэхгүй бол ургац өгдөггүй шиг, бизнес эрхлэх нөхцөл тааруу бол компаниуд хөгжих боломжгүй. Монгол Улсын Засгийн газар яг тэр хөрсийг боловсруулж, услах мэт төрийн үйлчилгээг ил тод, шуурхай болгож байна. Цахим шилжилт бол энэ хөрсөнд ус цацах гол шугам, улмаар төрийн засаглал, эдийн засгийн шинэчлэлийн тулгуур багана юм. Тун удахгүй бид e-Business платформыг нэвтрүүлж, компаниуд, хөрөнгө оруулагчдад зориулсан цахим бизнесийн орчныг бүрдүүлнэ. Энэ нь дотоод, гадаадын аж ахуйн нэгжүүдэд Монголд үйл ажиллагаагаа цахимаар нээж, өргөжүүлж, өрсөлдөх боломжийг нээж өгнө. Үр дүнд манай улс хөрөнгө оруулахад таатай, өрсөлдөх чадвартай болох зорилтод томоохон түлхэц болох юм.” гэлээ.

May be an image of 11 people and text that says "Opening Remarks""Blue Sky Dialogue" нь олон улсын хөрөнгө оруулагчид, бодлого тодорхойлогчид, бизнесийн салбарын төлөөллүүдийг нэг дор цуглуулдаг нэр хүндтэй хэлэлцүүлэг юм. Энэ удаа бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа, шинэ технологи, хөрөнгө оруулалтын чиг хандлагын талаар өргөн хүрээнд хэлэлцлээ.

May be an image of 12 people and dais