Х.Нямбаатар: Шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орсон ч лагийн үнэр арилахгүй

Нийслэлийн шинэ цэвэрлэх байгууламжийг ирэх сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад удахгүй орно. Гэсэн хэдий ч лагийн үнэр арилахгүй. Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр баригдаж байгаа саарал ус дахин боловсруулах үйлдвэрт технологийн ус нийлүүлж чадахгүй. Учир нь хүнсний, арьс ширний, ноос ноолуурын гм үйлдвэрүүд, эмнэлгүүд урьдчилан цэвэрлэх байгууламж барихгүйгээр одоогийн байгаагаараа хаягдлаа нийлүүлсээр бх тохиолдолд шинэ цэвэрлэх технологид нийцсэн саарал ус Мянганы сорилтын сангийн үйлдвэрт нийлүүлж чадахгүй уг үйлдвэр ажиллахгүй.

Хоёрт, Лаг хатаах, шатаах үйлдвэр Монгол Улсад нэг ч ширхэг байхгүй. Улаанбаатар, 21 аймаг, томоохон суурин газрын цэвэрлэхүүд бүгд лагаа байгальд хатаагаад булж байгаа. Бас Туулын бохирдол арилахгүй. Туул гол зарим газраа 1-1.50 см лаг хагшаасдаа баригдсан. Асар их зардал гаргаж лаг хагшаасыг цэвэрлэж сэргээнэ. Үйлдвэрүүд урьдчилсан цэвэрлэх байгууламж барихгүйгээр хэзээ ч асуудал шийдэгдэхгүй.

Улаанбаатар төр, хувийн хэвшлийн түншлэлээр лаг хатаах шатаах үйлдвэрийн тендер удахгүй зарлана. Ардчилал ярьдаг намчин, нэг хорооноос сонгогдож үзээгүй, биеэ үнэлж жиргэдэг нэг өвгөн шинэ цэвэрлэх манай намын гавьяа гээд жиргэхээр нь бичлээ. Ийм биеэ үнэлэгч өвгөд бас манай дарга нараас зардал авч амьдарна. Долооно. Гадаадад зугаална. Харахаар өрөвдөөд байдаг юм. Ихэвчлэн дурсамжаараа амьдарна. Мэдэмхийрнэ. Бурхан өршөөг тэднийг" гэжээ.