Бан Ги Мүн: Монгол Улс популизмд автаж эхэллээ

Азийн эдийн засаг, хөгжлийн асуудлыг хэлэлцдэг чухал суваг болох "Азийн төлөөх Боао форум"- Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж байна. Форумд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Салсиа Алисжахбана, Үндэстэн дамнасан корпорациудын үйл ажиллагааг дэмжих Хятадын зөвлөлийн дэд дарга Мөн Сяосу зэрэг дэлхийн олон орны бизнес эрхлэгчид оролцож, илтгэл тавьж байгаа юм. Форумын үеэр Бан Ги Мүн “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эдийн засаг тогтвортой өсөж байна. Жишээлбэл, Монгол Улсыг чиглэсэн хөрөнгө оруулалт, экспорт, импортын үзүүлэлт чухал нөлөө үзүүлсээр байна. Монгол, БНХАУ, БНСУ, Япон зэрэг улсын хамтын ажиллагаа өргөжиж, өндөр төвшинд тэлж байна. Монгол-ОХУ-БНХАУ-ын “Эдийн засгийн коридор-төсөл олон талт хамтын ажиллагааг өргөжихөд чухал үүрэг гүйцэтгэх болов.

АНУ, Европын холбоо, Зүүн Өмнөд Ази зэрэг бүс нутгийн улсууд даяарчлалаас ухарч, популизмд автаж, нэг талыг баримталсан бодлого хэрэгжүүлж эхэлсэн нь дэлхийн засаглал, эдийн засагт сөргөөр нөлөөлж эхэллээ.

Энэ асуудлыг шийдвэрлэж, илүү сайхан ирээдүйг бий болгоход дэлхийн бусад орнуудын уялдаа холбоо, хамтын ажиллагаа маш чухал үүрэгтэй. Өнөөдөр Азийн тивийн хүн амын 82 хувь нь буюу дөрвөн тэрбум хүн агаарын бохирдолтой бүс нутагт амьдарч байна. Үүнийг шидэх шийдлийг хүн бүр хүлээж байна” гэлээ.