С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
"Цамбагарав" ууланд Итали улсын 76 настай иргэн алга болжээ
Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Баянбулаг багийн “Цамбагарав” гэдэг газар Бүгд Найрамдах Итали улсын харьяат, 76 настай, эрэгтэй Л сураггүй алга болжээ.
Тэрээр өнгөрөгч бямба гараг буюу 08.24-ний өдрийн 09:00 цагт суудлын автомашинаар “Цамбагарав” уулын бэлд хүргүүлж, тус ууланд авиралт хийгээд мөн өдрийн 17:00 цагт бууж ирнэ гэж жолоочдоо хэлээд явсан боловч буцаж ирээгүй байна.
Энэ талаар өчигдөр буюу 08.25-ны өдрийн 10:18 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдэгджээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 8 алба хаагч,1 автомашинтай 15:50 цагт очиж, 2 бүлэгт хуваагдан 3728 метрийн өндөрлөг хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:30 цагт түр зогсоосон.
Мөн тус аймгийн Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа Б.Батбилэгээр ахлуулсан 6 алба хаагч, 1 эрэлч нохой, 1 автомашин, Алтанцөгц сумын Засаг даргын Тамгын газрын даргаар А.Ерханатаар ахлуулсан 6 хүн, 1 автомашинтай, нийт 11 хүн, 1 эрэлч нохой, 2 автомашинтай хүч нэмэгдүүлэн ажиллахаар 21:10 цагт очсон. Нийт 20 хүн, 1 эрэлч нохой, 3 автомашинтай ажиллаж байна.
Өнөөдөр буюу 08.26-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн. Иргэн Л нь 08.25-ны орой малчин Д-ынд хоноглоод явсан байж болзошгүй тухай мэдээлэл 08.26-ны өдрийн 07:03 цагт ирсэн тул шалгахаар ажиллаж байна.
Эх сурвалж: ОБЕГ