Aвтомашины улсын дугаарын хязгаарлалт хийнэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн Хан-Уул дүүрэгт боллоо. Долоодугаар сарын 22-ны өдрийн шуурхай зөвлөгөөн дээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт 73.5 хувьтай байна.

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон COP17 хурлын зочдын урсгал нэмэгдэхтэй холбоотойгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-21:00 цагийн хооронд бүсчлэлгүйгээр автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо.

Наймдугаар сарын 16, 18, 20, 22, 24, 26, 28, 30, 9 дүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-ны өдөр: Тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн орон тэгш тоогоор /0, 2, 4, 6, 8/ төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.

Наймдугаар сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-ний өдөр: Улсын дугаарын сүүлийн орон сондгой тоогоор /1,3,5, 7,9/ төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.

Харин есдүгээр сарын 1-ний өдөр бүх тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохоор зохицуулсан байна.