87 иргэнд тест тавихад 24 нь хар тамхи хэрэглэсэн байжээ

Цагдаагийн ерөнхий газраас Баянгол, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах шөнийн цэнгээний газруудад ээлжит хяналт, шалгалт хийжээ. Шалгалтаар 87 иргэнд хар тамхины тест тавьж шалгахад 24 нь хар тамхи хэрэглэж, тав нь биедээ хадгалсан нь тогтоогджээ. Хар тамхи хэрэглэсэн иргэд нь 21-41 насных байжээ. Тус газраас хийж буй хяналт шалгалт үргэлжилж байна.