Төв цэвэрлэх байгууламжаас хүний цогцос олджээ

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг Төв цэвэрлэх байгууламжийн хоёрдугаар сараалжны хэсэгт хүний цогцос олджээ. Энэ талаарх дуудлага өчигдөр 11:14 цагт онцгой байдлын газарт ирсний дагуу Нийслэлийн Аврах ангийн зургаан алба хаагч нэг автомашинтайгаар тус газарт очиж цогцосыг гарган авчээ. Тодруулбал, Төв цэвэрлэх байгууламжийн хоёрдугаар сараалжны 1.5х2 метрийн хэмжээтэй төмөр хийц дээр нэр, нас харьяалал нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцос байсныг гарган авч  онцгой байдлын алба хаагчид цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.