"Эрдэнэс Монгол"-ын тэргүүн дэд захирал С.Эрдэнэбулганыг саатуулжээ

Төрийн өмчит "Эрдэнэс Монгол" компанийн тэргүүн дэд захирал С.Эрдэнэбулганыг өчигдөр АТГ-аас  баривчилжээ. Түүнийг цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа аж. Эх сурвалжийн хэлж буй мэдээллээр "С.Эрдэнэбулганыг өчигдөр баривчилсан нь үнэн. Ямар хэргээр үндэслэн баривчилсан талаар мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ. С.Эрдэнэбулган нь 2016 онд "Эрдэнэс Монгол" компанийн Тэргүүн дэд захирлаар томилогджээ.