980 мянган хүүхдэд 169.5 тэрбум төгрөгийн тэтгэмж олгожээ

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын мэдээллээр Нийгмийн халамжийн сангаас 2019 оны эхний есөн сард 421,500 хүнд 218.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 227.0 (2.2 дахин) мянгаар өсөж, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 113.7 (2.1 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авсан хүн болон олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ өсөхөд “0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж болон жирэмсэн эхийн тэтгэмж” авсан хүний тоо 3.3 дахин, олгосон тэтгэмжийн хэмжээ 8.1 дахин өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Нийгмийн халамжийн тэтгэвэрт эхний есөн сарын байдлаар 57,000 хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 705 (1.2%)-оор буурч, харин олгосон тэтгэврийн хэмжээ 13.9 (20.5%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдсан эдгээр иргэний

68.2% - хөгжлийн бэрхшээлтэй

26.3% - тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд

5.3% - ахмад настан

0.2% - 16 насанд хүрсэн одой иргэн байна.

Харин нийгмийн халамжийн тэтгэмжид 94.5 мянган хүн хамрагдсаны

 61.0 хувь нь асаргааны тэтгэмжид

 

39.0 хувь нь онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид хамрагдсан иргэд байжээ.Энэхүү тэтгэмжид 54.0 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 26.0 (93.4%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Энэ оны есдүгээр сард 18 хүртэлх насны 980.0 мянган хүүхдэд 169.5 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмж болгон олгожээ.

 

 Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо