С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Л.Оюун-Эрдэнэ: Шаардлагатай материалуудыг АТГ-т шилжүүл
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраас Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийнхэнтэй уулзаж, шалгалтын явцтай танилцлаа.
Шалгалтын явцын тайлантай танилцаад “Хөгжлийн банкийг шалгасан тайланг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулах, шаардлагатай материалуудыг АТГ-т шилжүүлэх, зээлээ төлөөгүй аж ахуйн нэгж тус бүр дээр дүгнэлт гаргаж асуудлыг шийдвэрлэх” үүргийг ажлын хэсэгт өгсөн байна.
Засгийн газраас томилогдсон энэ удаагийн Ажлын хэсэг Хөгжлийн банкийг хуулиар тогтоосон үндсэн чиглэлийнхээ дагуу үйл ажиллагаа явуулж байсан эсэхээс эхлээд олон асуудлыг шалгасан. Түүнчлэн Чингис, Самурай бондын эргэн төлөлт, төсөл хөтөлбөрийн сонгон шалгаруулалт оновчтой байсан эсэх, тус банкны санхүүгийн өнөөгийн байдал, цаашид учирч болох эрсдэл, санхүү төсөв, нягтлан бодох бүртгэлийн холбогдох хууль тогтоомжийг үнэн зөв мөрдөж байсан эсэх, харилцах касснаас зарцуулсан мөнгөний баримтын хяналт, хөрөнгө оруулалтын үр өгөөж, зээлийн график, эргэн төлөлт зэрэг олон нийтийн дунд хардлага төрүүлээд байгаа олон асуудлыг хамруулжээ.