С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
500 гаруй хятад иргэнийг баривчилжээ
"Амар", "Кентавр", "Юнион", "Ориентал" зэрэг дөрвөн зочид буудалд байрлаж байсан 500 гаруй хятад иргэнийг цагдаа, тагнуулын байгууллагаас өчигдөр орой баривчилсан байна. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт байрлах "Амар" зочид буудлаас 200 орчим, Баянгол дүүрэгт байрлах "Кентавр" зочид буудлаас 80 гаруй хятад иргэнийг баривчилжээ.
Тагнуулын байгууллагаас хятад иргэдийг гар утас, компьютер ашиглан цахимаар санхүүгийн луйвар хийсэн байж болзошгүй гэж үзэн баривчлаж, шалгах арга хэмжээг авсан гэнэ. Хятад иргэдийн ашиглаж байсан техник, төхөөрөмжүүдийг баримтжуулан, хураасан аж.