Хахууль авсан хэлстийн даргыг суллажээ

Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажилд гүйцэтгэгчээр оролцож буй БНХАУ-ын компаниас их хэмжээний хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан билээ.

АТГ-аас дээрх иргэнийг хахууль өгөх гэж байсан хятад иргэнийг хамт 48 цагийн хойшлуулашгүй ажиллагаагаар баривчилсан юм. Ингээд үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд гаргасан боловч шүүхээс дээрх иргэдийг суллах шийдвэр гаргасан аж. Тодруулбал, хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан Х.Оргил-Эрдэнийн өмгөөлөгч шүүгчээс татгалзсан байна. Уг хүсэлтийг шүүхээс хүлээж авалгүйгээр сэжигтнүүдийг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргах боломж байсан. Гэвч сэжигтэн Х.Оргил-Эрдэнийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч ийн суллажээ. 

Сэжигтнүүдийг 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нд сулласан бөгөөд өнөөдөр тэднийг үргэлжлүүлэн хорих эсэх шүүх хурал болохоор товлогдсон байна.

Сэжигтнүүд гэмт хэрэг үйлдэж байхад нь АТГ-ынхан үйлдэл баривчилсан байхад шүүхээс суллах шийдвэр гаргасан. Сэжигтнүүд ийн суллагдсанаар хэргийн нотлох баримтаа устгах, үгсэн тохиролцох нөхцөл байдлыг бүрдүүлж өгсөн байх талтай юм байна.