500 саяын авлигад нэр холбогдсон Н.Энхбаатар нэр дэвшихээ зарлалаа

УИХ-ын Сонгуулийн хуульд зааснаар төрийн албан хаагчид, ТӨҮГ-ын захирал болон дэд захирлын албан тушаалыг хашиж буй хүмүүс 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших бол сонгуульт жил эхлэхээс өмнө буюу 2020 оны нэгдүгээр сарын 1-ээс өмнө ажлаа хүлээлгэж өгөх ёстой. Тэгвэл дээрх хуульд заасны дагуу ирэх сонгуульд өрсөлдөх зарим алба хаагчид эхнээсээ ажлаа өгөөд байна. 

Тухайлбал,

ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ц.Сэргэлэн,

“Эрдэнэс-Монгол” ХХК-ийн дэд захирал О.Одбаяр,

“МИАТ” ХХК-ийн дэд захирал Н.Энхбаатар, 

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан,

БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл,

Хавдар судлалын дарга, доктор Ж.Чинбүрэн нар ажлаа өглөө.

Доктор Ж.Чинбүрэнгийн хувьд оны өмнө өргөдлөө өгсөн гэх мэдээлэл бий. Үүнтэй зэрэгцээд дахиад арваад төрийн албан хаагч өргөдлөө өгсөн гэх албан бус мэдээлэл бий юм.