Засгийн газар Б.Чинбатад 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбатын эмчилгээний зардалд зориулж 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргажээ. Мөн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тушаал гарган таван сая төгрөгийн дэмжлэг олгохоор тус тус шийдвэрлэсэн байна.

Ийнхүү БНСУ-д элэг шилжүүлэн суулгасэн мэс заслын дараах эмчилгээ хийлгэж буй хөгжмийн зохиолч Б.Чинбатад Засгийн газар болон Эрүүл мэндийн сайдын зүгээс нийтдээ 15 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж байгаа юм.