С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Сурагчдын автобусны тоог нэмэхгүй гэв
Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор сургуулийн автобусыг үйлчилгээнд нэвтрүүлсэн. Тодруулбал, өнгөрсөн арваннэгдүгээр сарын 15-аас эхлэн эхний ээлжид 33 чиглэлд 29 сургуулийн 3000 гаруй хүүхдийг гэр болон сургуульд нь зөөвөрлөх тооцоо гарсан ч одоогийн байдлаар 5000 гаруй хүүхэд хамрагдаж байгаа талаар албаныхан онцолж буй. Өөрөөр хэлбэл, төдий хэмжээгээр сурагчдын автобусын хэрэгцээ шаардлага байгааг дээрх тоо харуулж байгаа юм.
Нийслэл хотод 1.6 сая хүн амьдарч байгаагаас 1.2 сая нь ямар нэгэн байдлаар замын хөдөлгөөнд оролцож, 500 гаруй мянган машин замын хөдөлгөөнд оролцдог. Нөгөөтээгүүр, авто замын түгжрэлд сурагчдыг зөөх автомашинууд нэлээдгүй ачаалал өгдөг учраас нийслэлийн Засаг даргын захирамжаар хэрэгжүүлсэн “Сургуулийн автобус”-ыг туршилтаар явуулж эхэлсэн нь ихээхэн үр дүнтэй байгаа гэж албаныхан дүгнэж буй. Мөн иргэд ч ам сайтай байж харагдсан. Учир нь автозамын ачаалал буурахаас гадна завгүй эцэг эхчүүдийн цагийг хэмнэх болсон.
Сурагчдыг зөөвөрлөх автобусын тоог хичээлийн гуравдугаар улирлаас нэмэгдүүлнэ гэж ярьж байсан ч тодорхой шийд гараагүй талаар Нийслэлийн тээврийн үйлчилгээний газрын Тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн дарга С.Цэцэгмаа хэллээ.