Орон нутгийн чиглэлийн замын хөдөлгөөнийг хаагаагүй

Засгийн газрын хуралдаанаар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, их, дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагааг 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл зогсоох шийдвэр гаргасан билээ.

Уг шийдвэрүүдтэй холбоотойгоор орон нутгийг чиглэсэн хөдөлгөөний эрчим их байгааг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ. Түүнчлэн хот хоорондын чиглэлд зам хаах, хөдөлгөөн зогсоох ямар нэгэн шийдвэр гараагүй, зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөн цагийн хуваарийн дагуу хэвийн үргэлжилж байна гэдгийг хэлэв.

 

Өнөөдрийн 10:00 цагийн байдлаар 60 чиглэлд 77 тээврийн хэрэгслээр 2,695 зорчигч үйлчлүүлж байгаа бөгөөд нийт нутгаар цаг агаар тогтуун, тээвэрлэлт хэвийн, зам даваа саадгүй байгаа. Хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо амны хаалт хэрэглэж, Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг дагаж зорчоорой.

 

Зөвхөн Бүгд Найрамдах Хятад Ард Улстай хиллэдэг хилийн боомтын улс хоорондын зорчигчдын тогтмол болон тогтмол тээврийг тодорхойгүй хугацаагаар түр хязгаарласан талаар АТҮТ-өөс мэдээллээ.