С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Галын аюулд өртсөн гурван хүний амь насыг тагнуулынхан аварчээ
ТЕГ-ын Сэлэнгэ аймаг дахь газрын алба хаагчид галын аюулаас нэг гэр бүлийн гурван хүний амь насыг авран хамгаалжээ. Тодруулбал, энэ сарын 25-наас 26-нд шилжих шөнийн 04.20 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын IV багийн нутагт оршин суух иргэний байшин шатаж, гал түймэр гарч байхыг харсан ТЕГ-ын Сэлэнгэ аймаг дахь газрын 2 алба хаагч цаг алдалгүй гурван иргэний /2 хүүхэд, ээжийнх нь хамт/ амь насыг нь галын аюулд өртөхөөс аварсан байна. Улмаар галын аюул зэргэлдээх айлын байшин руу дамжин тархахаас нь өмнө Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт дуудлага өгсөн байна.