С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Байнгын хорооныг гишүүд Н.Номтойбаярыг бүрэн эрхтэй нь үлдээв
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын ерөнхий прокурорын саналаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Хаалттай хуралдаанд 13 гишүүн оролцож, долоо нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн байна.
Өмнө нь УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооноос Н.Номтойбаярыг гишүүнээс нь түдгэлзүүлэх шийдвэр гаргаад байсан билээ. Энэ асуудлаар Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан "Н.Номтойбаяр гишүүн өнгөрсөн сард мэдээлэл хийхтэй мөрдөн байцаах ажиллагаатай холбоотой зарим нууцыг ярьсан. Түүний задалсан мэдээллийн талаар мөрдөн байцаах ажиллагаа явуулж байгаа.
Тиймээс дахин мэдээлэл задруулахгүйн тулд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг ярьсан. Бидний нэг зарчим бий. Н.Номтойбаяр гишүүнийг гэм буруутайг хэн ч тодорхойлоогүй. Үүнийг зөвхөн шүүх тогтооно. Өнөөдөр нотлох баримтын хүрээнд яллах, цагаатгах нотлох баримт цуглаж байна. Зөвхөн яллах талын нотлох баримт цуглаж байна гэж үзэж болохгүй. Тухайн өөрөө цагаатгах нотлох баримтаа гаргаж өгөх ёстой" хэмээн ярьсан удаатай.