С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
ТББХ: Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй
Улсын ерөнхий прокуророос хүргүүлсэн УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хаалттайгаар хэлэлцлээ. Улмаар түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн шийдвэр гэж үзлээ.
Үүнээс өмнө УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын ерөнхий прокурорын саналаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй үзсэн юм. Харин Халдашгүй байдлын дэд хорооноос Н.Номтойбаярыг гишүүнээс нь түдгэлзүүлэх шийдвэр гаргаад байсан билээ.
Ийнхүү Н.Номтойбаяр гишүүнд холбогдох асуудлыг маргааш чуулганы нэгдсэн хуралдаанаар нууц санал хураалтаар эцэслэхээр болж байна. Ташрамд дурдахад Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан "Н.Номтойбаяр гишүүнийг гэм буруутайг хэн ч тодорхойлоогүй. Үүнийг зөвхөн шүүх тогтооно. Өнөөдөр нотлох баримтын хүрээнд яллах, цагаатгах нотлох баримт цуглаж байна. Зөвхөн яллах талын нотлох баримт цуглаж байна гэж үзэж болохгүй. Тухайн өөрөө цагаатгах нотлох баримтаа гаргаж өгөх ёстой" гэсэн тайлбар өгөөд байгаа юм.