С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
ҮТЕГ: 996 иргэний 2.1 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголтыг хянаж байна
Татварын ерөнхий газраас НӨАТ-ын буцаан олголтын талаар мэдээлэл өглөө. 2020 оны нэгдүгээр сарын 10-ны байдлаар НӨАТ-ын буцаан олголт авах иргэдийн нэрс гарчээ. Энэ хүрээнд ҮТЕГ-аас хянах ажиллагааг хийж байгаа юм байна. Тус газраас өгсөн мэдээллээр энэ долоо хоногт шалгаж дууссаны дараа уг жагсаалтыг Сангийн яаманд хүргүүлэх аж. Сангийн яам хүлээн авснаас хойш хуулийн хугацаа болох 45 хоногийн дотор иргэдийн дансанд буцаан олголтыг хийх журамтай гэнэ.
Иргэдийн зүгээс сугалааны урамшуулал авахгүйгээр буцаалтаа шууд авах хүсэлт гаргах нь бий. Уг асуудалд жилийн орлого нь 50 саяас доош аж ахуйн нэгжүүдэд эрсдэл үүсэх магадлалтай байдаг гэнэ. Тиймээс урамшуулал болон сугалааг зэрэг явуулах нь зүйтэй гэсэн шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргажээ.
Тэдний хэлж буйгаар “Өнөөдрийн байдлаар 911707 иргэний 146.1 тэрбум төгрөгийн буцаан олголтыг олгох тооцоо гарсан. Эдгээр иргэнээс 359171 иргэний 14.9 тэрбум төгрөгт эрсдэл тооцсон. 996 иргэний 2.1 тэрбум төгрөг хянагдаж байгаа төлөвт байна. Буцаан олгохоор төлөвлөсөн 146 тэрбум төгрөгийн ихэнх нь олгогдох бол 996 иргэний хувьд хянагдаж дууссаны дараа шалгуур хангавал буцаан олгоно. Хуульд заасан шаардлага хангахгүй бол буцаан олгохгүй цуцлагдана” гэлээ.