С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Отгонтэнгэр хайрханы бэлд олгосон лицензийг цуцалжээ
Ашигт малтмалын газрын тосны газрын Кадастрын хэлтсээс Отгонтэнгэр хайрханы бэлд олгсон тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргажээ. Аймаг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарын зөвлөгөөнийг Төрийн ордонд зохион байгуулах үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Уул уурхайн асуудалд юун Отгонтэнгэр хайрханыг ухах вэ. Ундны ус, гол мөрөн, булаг шандтай баянбүрд болсон ард түмнийхээ хайрладаг хайрханыг ухаад хэрэггүй. 30 жил ухлаа, одоо болно. Та бүхнээс их юм шалтгаална. Нутаг орондоо эзэн, эцэг нь байцгаа. 2002 онд авсан лицензийг нь цуцална” хэмээн мэдэгдсэн байдаг.