Ж.Батбаясгаланг хотын даргын нэгдүгээр орлогчоор томилох санал хүргүүлжээ

 

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан НИТХ-ын дарга Р.Дагвад зарим орлогчдоо зөвшилцөхөөр санал хүргүүлжээ. Ингэхдээ П.Баярхүү, Ж.Батбаясгалан, Ш.Анхмаа, Д.Энхтөр нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр саналыг өгсөн байна.

Улмаар Ж.Батбаясгаланг Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор, Ш.Анхмааг Хүний, хөгжил, нийгмийн бодлого орлогч, М.Халиунбатыг Инноваци технологийн, О.Мөнгөншагайг Хот байгуулалтын, Д.Мөнхжаргалыг Агаар орчны бохирдол хариуцсан, Б.Отгонсүхийг Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар томилуулах саналтай буйгаа илэрхийлжээ.

Хуульд заасны дагуу НИТХ-ын дарга Р.Дагва зөвшилцөх бичигт саналаа өгснөөр дээрх хүмүүсийг томилох юм.