С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Ж.Батзандан: Үеийн үед "Эрдэнэт"-ийг хулгайлах, дээрэмдэх оролдлого гарч ирсэн
"ШИНЭ" намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ШИНЭ намын дарга УИХ-ын гишүүн Ж.Батзандан “ШИНЭ нам Монголросцветменттэй холбоотой УИХ-аас гарсан 2017 оны хоёрдугаар сарын 17-ны тогтоолын хэрэгжилт ямар байгаа талаар мэдээлэл авлаа. Хоёрдугаарт, "Эрдэнэт" үйлдвэрт тогтоосон онц дэглэмийн хүрээнд зөрчигдсөн эрхийн асуудлыг судалж, түүнийг залруулж арга хэмжээ авах чиглэл өглөө. Тухайлбал, онц дэглэм тогтоосонтой холбоотойгоор "Эрдэнэт" үйлдвэрт үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах эрх нь хязгаарлагдсан мэдээлэл ирсэн. Тиймээс "Эрдэнэт" үйлдвэрт газар дээр нь очиж тэнд ажиллагсдын эрх ашгийг хамгаалах, онц дэглэм гаргасныг далимдуулан хууль бус шийдвэр гаргасан талаар шалгах ажлын хэсгийг албан ёсоор гаргаж байна. "Эрдэнэт" үйлдвэр бол хамгийн том аж үйлдвэрийн парк юм. Үеийн үед тус үйлдвэрийг хулгайлах, дээрэмдэх оролдлого гарч байсныг та бүхэн мэднэ. Ирэх долоо хоногт тус үйлдвэртэй танилцаж, газар дээр нь ажиллана гэдгээ мэдэгдэж байна.
Хоёрдугаарт, Эрдэнэс Тавантолгойн Зүүн Цанхийг “Эрдэнэс Майнинг” гэх компанид шилжүүлсэн талаарх мэдээлэл ирсэн. Судалгаа хийсэн. Өнөөдрийн байдлаар "Эрдэнэс Тавантолгой" компани 2019 онд 2.2 их наяд төгрөгийн ашигтай ажиллаж, улсад 665 тэрбум төгрөг төлжээ. Өөрөөр хэлбэл, тус компанийн цэвэр ашиг 1.1 их наяд төгрөгт хүрчээ. Түүхэнд байгаагүй хамгийн их ашгаа авсан. Ийм өндөр ашигтай ажиллаж байгаа компанийн Зүүн Цанхийг гаднынханд хувьчлах гэж байгаа оролдлогыг луйврын шинжтэй байж магадгүй гэж үзэж байгаа учраас ажлын хэсэг гаргана” гэлээ.