С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Өндөрлөг цэгт байрлах айл өрхүүдэд шахмал түлш түгээж байна
НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын захирагч, дэд хурандаа Ш.Мэндсайханаар ахлуулсан алба хаагчид сайжруулсан шахмал түлшийг түгээх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Өдөр бүр “ЗИЛ-131” маркийн 28 автомашинаар зургаан дүүргийн автомашин зорчих боломжгүй 25 өндөрлөг цэгт байрлах айл өрхүүдэд түгээлтийг хийж байгаа юм.
Сайжруулсан шахмал түлшийг иргэдэд хүртээмжтэй хүргэх зорилготой тус ажил гуравдугаар сарын 2-ныг хүртэл үргэлжилнэ.