С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
МХЕГ: Хариуцлага алдсан нэг байгууллагад торгох арга хэмжээ авсан
Шинэ төрлийн коронавирусын халдварын талаар мэргэжлийн байгууллагуудаас мэдээлэл хийлээ.
Энэ үеэр МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд “Вирусын халдварын дэгдэлтэй холбогдуулан МХЕГ-аас хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулагдан ажиллаж байна. Мэргэжлийн хяналтын газраас өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Энэ хүрээнд 21 аймаг, нийслэлийн дүүргүүдэд эрүүл ахуйн байдлыг хангуулахаар ажиллаж байна.
Тухайлбал, нийтийн тээврийн 12, такси үйлчилгээний таван компани, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 47 эмнэлэг, ерөнхий боловсролын 197 сургууль, 457 цэцэрлэг, 52 их, дээд сургууль, 57 мэргэжил дээшлүүлэх сургалт үйлдвэрлэлийн төв, 76 зочид буудал, 303 хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид шаардлага өгсөн. Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан хоёр сургалтын төв үйл ажиллагаа явуулж байсан зөрчил илэрсэн. Зөрчлийг арилгуулж, үйл ажиллагааг зогсоолоо. Мөн хариуцлага алдсан нэг байгууллагад торгох арга хэмжээ авч ажиллаж байна” гэлээ.