С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
300 тэрбум төгрөгийн асуудлаар АТГ-д асуулга тавив
Иргэний нийгмийн байгууллагууд өмгөрсөн онд оффшор бүсээс орж ирсэн 300 гаруй тэрбум төгрөг ямар дансанд орж, хэрхэн байршиж байгаа талаар мэдээлэл өгөхийг АТГ-ын удирдлагуудаас шаардлаа.
Тэдний зүгээс “Газрын хэвлийн баялгаас хулгайлсан, их хэмжээний мөнгийг нуун далдалсан мөнгийг ямар зориулалтаар зарах гэж байгаа юм гэдэг асуудлын мөрөөр явж байна. АТГ-ын ерөнхий хийж байгаа ажил ард түмний сэтгэлд хүрч байгаа. Ялангуяа их хэмжээний мөнгөтэй холбоотой асуулга тавих гэж л ирсэн юм. Тэтгэврийн зээлийн асуудалд олон маргаан дагуулж байгаа. Онцгой байдал үүссэн үед энэ мөнгийг ямар аргаар зарцуулах юм. Энэ талаар мэдээлэл өгөх хэрэгтэй.
МАН ирэх сонгуульд нэр дэвшигчдээсээ хандив авахгүй гэсэн. Тиймээс энэ мөнгийг царцаагаад байгаа юм уу гайхаж байна. АТОЗ их хэмжээний мөнгө, авлигатай холбоотой асуудлыг байнгын асуудаг. Дубайн гэрээ, Оюутолгой, Салхитын мөнгөний ордтой холбоотой бүх асуудлыг ирж сурагладаг. Дан ганц оффшорын асуудлаар биш 18 асуулгыг тавина” гэлээ.