Ц.Уртнасан нарыг цагдан хорьжээ

Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга асан Ц.Уртнасан Авлигатай тэмцэх газраас саатуулан 461 дүгээр ангид цагдан хорьжээ. Ц.Уртнасан нь АН-ын дарга С.Эрдэнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байхад тус газрын даргаар ажиллаж байсан билээ.

2012 онд Н.Алтанхуягийн Засгийн газар байгуулагдах үед Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар очсон С.Эрдэнэ тушаал гаргаж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуягийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Ц.Уртнасанг томилсон байдаг. Үүнээс өмнө Ц.Уртнасан нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд даргын албан тушаалыг хашиж байсан юм.

Тэрбээр АН-ын Хүн амын хөгжил, хөдөлмөр нийгмийн хамгааллын бодлогын зөвлөлийн даргаар ажиллдаг. Түүнийг цагдан хорих үндэслэл нь албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт холбогдуулсан бололтой.