С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Цагаан сарыг тэмдэглэхгүй байх Ерөнхийлөгчийн саналыг дэмжлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын Онцгой комиссын шийдвэр, саналын дагуу Цагаан сарыг тэмдэглэхгүй байх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг хэлэлцэж, дэмжжээ. Ерөнхийлөгчийн зүгээс тус зарлигийн төсөлд санал авахаар Засгийн газарт хүргүүлээд байсан юм.
Ерөнхийлөгчийн зарлигийн төсөлд Цагаан сарыг тэмдэглэхгүй, түүнтэй холбоотой зар сурталчилгааг зогсоох тухай тусгасан аж. Мөн үзэсгэлэн худалдааг хязгаарлах тухай тусгажээ. Засгийн газраас үргэлжлүүлэн сар шинийн баярын өдрүүдэд бүх нийтээрээ амрах эсэхийг хэлэлцэж байна.