С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Л.Болд: Ж.Батзандан гишүүнийг би "танихгүй"
УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн БНХАУ-ын иргэдтэй газрын тос наймаалцах гэж байгаа тухай бичлэг сошиал орчинд цацагдаад байгаа билээ.
Уг бичлэгийн талаар УИХ-ын гишүүн Л.Болд тайлбар хийлээ. Тэрбээр “Тухайн бичлэг эвлүүлэг. Биднийг аймшигтайгаар гүтгэж байна. Гурван жилийн өмнөх яриа. Бид хоёрын хоорондоо ярьж байгаа яриа биш. Гурван жилийн өмнө бид хоёр нэгнийгээ таньдаггүй байсан. Ичгүүр сонжуургүй, бөөлжис цутгам эвлүүлгийг цацсан. Гурван жилийн өмнөх Өвөрмонголын компаниуд болон Монголын компаниудыг холбох томилолтын үеэрх бичлэг байна. Түүнийг эвлүүлээд цацсан байна. Бид буруу зүйл хийгээгүй учраас уучлалт гуйхгүй" гэв.