З.Энхболд: Ерөнхийлөгч намайг чөлөөлнө гэдэгт итгэж байна

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ажлаа өгөхөөр болсноо мэдэгдлээ. Түүний оронд Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, Монголын Хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир томилогдож байгаа юм байна.


Энэ талаар З.Энхболд "Гурван сарын дараа УИХ-ын ээлжит сонгуулийн компанит ажил эхлэх учир би ажлаа өглөө. Сонгуульдаа төвлөрөх шаардлагатай байна. Ерөнхийлөгч миний хүсэлтийг хүлээж авна гэж амласан учир өнөөдрөөс ажлаас чөлөөлж өгнө гэж итгэж байна. Би энэ оны нэгдүгээр сараас эхлэн С.Эрдэнэ даргын ахлах зөвлөхөөр ажиллаж эхэлсэн. Энэ ажлаа үргэлжлүүлэн хийнэ. Сонгуульд ямар нэгэн байдлаар оролцоно. Янз бүрийн цуурхал гарч байна. Би амиа бодмоор байна. Өнгөрсөн сонгуулиар онгоцоор улс тойрсоор байгаад өөрөө унасан. Одоо аль нэг тойргийг сонгож очоод, тэндээ бэлдмээр байна" гэсэн юм.