МЭХ-ноос 10 мянган маск оёж, эмч цагдаагийн албан хаагчдад тараана

Монголын эмэгтэйчүүдийн холбоо шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор эхний ээлжинд 10.000 маск оёж тараахаар болжээ. Эмийн сангуудад маскны нөөц дуусч хомсдол үүсч байгаа  энэ үед оёсон маскаа эмч, эмнэлгийн ажилтан, цагдаа, Онцгой байдлын алба, асрамжийн газар, сэтгүүлчдэд үнэ төлбөргүй тараахаар болсон байна. Одоогоор манай улсад коронавирусын халдвар бүртгэгдээгүй ч өндөр эрсдэлтэй орны тоонд багтаж байгаа. Тиймээс иргэд аюулт өвчнөөс өөрийгөө болон өрөөл бусдыг авран хамгаалахын тулд маскаа тогтмол зүүж, гараа сайн угааж, ариун цэврийн дэглэмийг сайтар сахих хэрэгтэй байгаа юм.